Available courses

    Олон улсын худалдааны хөгжлийн түүхийг эдийн засгийн онолын хөгжлийн түүхтэй хэрхэн холбоотой болох, олон улсын улс төр, эдийн засгийн бодлого олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлсөн, мөн олон улсын худалдаа нь дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод ямар үүрэг гүйцэтгэж буйг буюу эдгээр ойлголтууд нь хоорондоо ямар харилцан шүтэлцээтэй эсэх талаарх онолын мэдлэгийг олгох. Мөн улс орнуудын орчин үеийн худалдааны бодлогууд, тэдгээр бодлогууд нь түншлэгч орнууд болон бусад улс орнуудад үзүүлэх нөлөөг тооцох, олон улсын бараа үйлчилгээний зах зээл, экспорт, импортын мэдээллийн бааз бүрдүүлэх, эдийн засаг, зах зээлийн төлөв байдлаасаа хамааран улс, орон олон улс дахь худалдааны бодлогыг тайлбарлах чадвар эзэмшүүлэх


    Байгууллага түүний мөн чанар, системийн онол, менежерийн хөдөлмөрийн агуулга ба ур чадвар, менежмент, манлайллын хөгжлийн суурь онолууд, менежментийн дотоод гадаад орчны бүрдэл хэсгүүд, менежментийн үндсэн чиг үүрэг, хүний нөөцийн ерөнхий ойлголт, байгууллагын харилцаа, түүний үндсэн үүрэг, шийдвэр гаргалт, шийдвэр гаргалтын аргуудын талаар онолын мэдлэгтэй болох. Байгууллагын түвшинд үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, манлайлах, хянах функцуудыг таньж мэдэхээс гадна ажиллагсадын хооронд үүсэх харилцааг оновчтой удирдах, мэргэжилтний зайлшгүй баримтлах ёсзүйн хэм хэмжээг мөрдөх, багаар хамтран ажиллах, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар эзэмшүүлэх.


    Энэхүү хичээлээр маркетингийн бизнест гүйцэтгэх үүрэг, маркетингийн үзэл баримтлал, маркетингийн иж бүрдэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, үнэ бүрдэлт, идэвхижүүлэлт, хуваарилалтын сувгийн талаарх онолын мэдлэг олгоно. Уг хичээлийн хүрээнд манлайлал, бизнесийн харилцаанд хэрхэн нөлөөлөх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон бие даан суралцах, багаар ажиллах чадвар, цагийн менежментийг зөв удирдах ур чадварт суралцана.


    Байгууллага түүний мөн чанар, системийн онол, менежерийн хөдөлмөрийн агуулга ба ур чадвар, менежментийн дотоод гадаад орчны бүрдэл хэсгүүд, менежментийн үндсэн чиг үүрэг, байгууллагын харилцаа, түүний үндсэн үүрэг, шийдвэр гаргалт, шийдвэр гаргалтын аргуудын талаар онолын мэдлэгтэй болно.

    Үйлдвэрлэлийн бэлтгэн нийлүүлэгчдийн сүлжээг хэрхэн хамгийн үр ашигтай зохион байгуулах арга барилыг эзэмшүүлэх. Усан тээдэр, авто тээвэр, төмөр замын тээвэр тэдгээрийн сонголт, агуулахын оновчтой сонголт, агуулах дахь бүтээгдэхүүний оновчтой тоо хэмжээ зэргийг тодорхойлох чадвар эзэмшүүлэх.

    Энэхүү хичээл нь шийдвэр гаргалтын ур чадварыг сайжруулах, арга зүйн үндэслэлтэйгээр шийдвэр гаргах аргад суралцахад оршино. Хувь хүн болон багаар шийдвэр гаргах, улмаар бие даан болон байгууллагад шийдвэр гаргахад аргуудад суралцана. Оюутнууд шийдвэрийн анализын аргууд болон багийн шийдвэр гаргалтын аргуудыг ашиглах чадвартай болж, өөрсдийн хүсэл сонирхлыг шийдвэрт тусган, өөрсдийн шийдвэр гаргалтанд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.

    Рестораны үйл ажиллагааны онцлог, түүний удирдлагын арга барил, үндсэн асуудлуудыг судлана.

    Бизнесийн зах зээлийн маркетингийн онцлог шинж чанар, үндсэн хэрэглэгчийн зан төлөвийг таньж мэдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний гол төрөл хэлбэрүүдтэй танилцахыг судлан таниулах, хэрэглэгчийн зах зээл, бизнесийн зах зээлийн маркетингийн гол ялгаануудыг ойлгон таниулах зорилготой. 

    Хөдөлмөрийн эдийн засаг хичээл нь хүний нөөцийн салбарт ажиллах мэргэжилтнүүдэд хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдлэгийг эзэмшүүлэх чухал хичээл юм. Уг хичээлд хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөгч хүчин зүйлс болох цалин, шилжих хөдөлгөөн, засгийн газрын оролцоо гэх мэт үзүүлэлтүүдийг авч үзэхийн зэрэгцээ ялгаатай онолын үзэл баримтлал, тэдгээрийн загваруудтай танилцана.


    Худалдааны үйл ажиллагаанд  оролцогч иргэн, хуулийн этгээдээс бизнес эрхлэх явцад үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцааны зохицуулалтын талаар шинжлэх ухааны онолын мэдлэгтэй болох, танин мэдэх, учир холбогдлыг нь ойлгохулмаар бизнесийн үйл ажиллагаа, амьдрал практикт хэрэглэх чадвар эзэмшихэд оршино.


    Бизнесийн харилцаанд  оролцогч иргэн, хуулийн этгээдээс аж ахуй эрхлэх явцад үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцааны зохицуулалтын талаар шинжлэх ухааны онолын мэдлэгтэй болох, танин мэдэх, учир холбогдлыг нь ойлгохулмаар бизнесийн үйл ажиллагаа, амьдрал практикт хэрэглэх чадвар эзэмшихэд оршино.


    Олон улсын худалдааны бодлого, зохицуулалтын хүрээнд тогтоосон олон улсын хууль эрх зүйн баримт бичиг түүний хэрэгжилтийн талаар шинжлэх ухааны онолын мэдлэгтэй болох, танин мэдэх, учир холбогдлыг нь ойлгох, улмаар бизнес, худалдааны үйл ажиллагаа, амьдрал практикт хэрэглэх чадвар эзэмшихэд оршино.


    Энэхүү хичээл нь франчайзингийн талаар ерөнхий ойголт олгоход чиглэгпэнэ. Франчайзинг нь хэрхэн бизнесийн загвар болон ажилладаг вэ, франчайзингд холбогдох хууль эрх зүй, зохицуулалтад, франчайзингийн салбарт ажиллаж буй бизнес болон компаний төрлүүдийн талаар ойлголт олгоно. Мөн оюутнууд франчайзингийн бизнес эрхлэх давуу болон сул талууд, франчайзингийн төрлүүд, хэлбэрүүд,  энэхүү бизнесийг хэрхэн эрхлэх стратегиудын талаар суралцана.


    Уг хичээлийн хүрээнд BA210-Менежментийн үндэс хичээлээр судалсан менежментийн ухааны үндсэн арга, техникийг олон улсын түвшинд хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ гэдгийг судална. Менежментийн ухааныг олон улсын түвшинд хэрэглэхэд олон түвэгтэй асуудал тулгарах бөгөөд эдгээр нь ихэвчлэн соёлын олон талт, ялгаатай байдлаас үүсэн бий болдог. Иймд тэрхүү соёлын ялгаатай шинж, байдлыг хэрхэн амжилттай даван туулах вэ, тэрхүү нөхцөл байдал үүсэхэд үндэстэн дамнасан корпорациуд хэрхэн шийдвэрлэж болох вэ гэх зэрэг талаар мэдлэг өгөхөд уг хичээлийн зорилго оршино. Энэхүү хичээлээр оюутнууд сурах бичгээс гадна Монгол, Англи хэлээр төрөл бүрийн кейс дасгалуудыг ажиллаж, мөн сүүлийн үеийн мэдээллүүдийг сайтар эрэн шинжлэх шаардлагатай. 

    Олон улсын зах зээлийн онцлог, гадаад худалдаа, түүний хэлбэрүүд, олон улсын худалдааны зохицуулалтууд, гадаад худалдаа эрхлэн явуулах зэрэг олон улсын худалдаатай холбоотой асуудлуудыг танилцуулж, улс орнуудын хооронд материаллаг үнэт зүйлс болон үйлчилгээ нийлүүлэх техник үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэхтэй холбогдсон онол, арга зүйн суурь мэдлэг олгох, олон улсын худалдаатай холбоотой бодлого, чиглэл, эрх зүйн үндсэн ойлголтуудыг цэгцлэн эзэмшүүлэх болон эдгээр үйл ажиллагааг зохион байгуулах гүйцэтгэхэд шаардлагатай багаар ажиллах, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, шинэ боломжуудад нээлттэй байдлаар хандах, олон улсын бараа үйлчилгээний зах зээл, экспорт, импортын мэдээллийн бааз бүрдүүлэх ур чадвар эзэмшинэ.


    Хүрээлэн буй орчны амьд биес оршин байх орчин нөхцөл, амьдралын хэв маяг, экологиийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрийн амьд биед үзүүлэх нөлөө, үйлчилгээний шинж чанар, түүнд амьд биеийн дасан зохицох онцлог, амьтай болон амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтсон бодис энергийн солилцоо, тэдгээрийн хоорондын хамаарал, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлууд, авах арга хэмжээ зэргийг судлана.


    Эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж байгаа бакалаврын зэрэгтэй болох мэргэжилтэнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар бүх төрлийн шийдвэр гаргах, үйл ажиллагааны хэсгүүдийн хоорондын уялдааг хангах оновчтой хувилбар сонгох, түүнийг хэрэгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх.

    Байгууллага дахь хүний нөөцийн удирдлагын систем, үндсэн үйл ажиллагаануудыг үзэж судлан, байгууллагын хүний нөөцийн удирдлагын үндсэн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, байгууллага дахь өөрийн карьерыг нэмэгдүүлэх боломжийг ашиглаж сурах.

    Зорилго
    Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх зан төлөвийн үзүүлэлтүүдийг хувь хүний, бүлгийн, байгууллагын түвшинд судлан, шийдвэр гаргалтад зан төлөвийн үзүүлэлтүүдийг харгалзан үзэх чадварт суралцана.

    Байгууллага түүний мөн чанар, системийн онол, менежерийн хөдөлмөрийн агуулга ба ур чадвар, менежментийн дотоод гадаад орчны бүрдэл хэсгүүд, менежментийн үндсэн чиг үүрэг, байгууллагын харилцаа, түүний үндсэн үүрэг, шийдвэр гаргалт, шийдвэр гаргалтын аргуудын талаар онолын мэдлэгтэй болно.

    Энэхүү хичээл нь оюутанд бизнесийн байгууллага дахь төлөвлөлт, түүний мөн чанар, төрөл, хэлбэрийн талаахи онолын ойлголтуудтай танилцуулж, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшүүлнэ. Маркетингийн, хүний нөөцийн, санхүүгийн, эрсдлийн гэх мэт бизнес төлөвлөгөөний дэд хэсгүүдэд практик дадлага олгох

    Хичээлийн зорилго:

    Нягтлан бодох бүртгэлийн судлах зүйлс, үндсэн элементүүдийн талаарх ойлголт, санхүүгийн тайланг бэлтгэх анхан шатны мэдлэг, чадваруудыг эзэмшинэ.

    Хичээлийн агуулга:

    • Баланс, данс, дансны харилцааны тухай.
    • Ерөнхий ба тусгай журнал, ерөнхий ба туслах дэвтэр, ажлын хүснэгтийг бэлтгэх арга зүй.
    • Тохируулах бичилт, хаалтын бичилтийн тухай ойлголт, арга техникүүд.
    • Санхүүгийн тайлангийн элементүүд, тэдгээрийн бүртгэл ба тайлагнал.
    • Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх арга зүй.


    Хичээлийн зорилго: 
    Макро эдийн засгийн ерөнхий зүй тогтол,
    улс орны эдийн засгийн бодлого, үзэл баримтлалын талаар цэгцтэй мэдлэг олгож, нийгэм эдийн засгийн үзэгдлийн учир шалтгаан, уялдаа холбоог тайлбарлан хэрэглэх дадал чадварыг эзэмшүүлэхэд оршино.

    Програм хангамжийн төслийн менежментийн үндсэн ойлголтуудыг эзэмшүүлнэ.

    Өгөгдөл, өгөгдлийн сангийн тухай үндсэн ойлголтууд, өгөгдлийн загвар, өгөгдлийн сангийн системийн архитектур, түүний зарчмуудтай танилцаж, судалгааны орчны шинжилгээг хийж, өгөгдлийн сангийн схемийн загвар гаргах аргачлалыг эзэмшүүлэх зорилготой.

    VHDL  програмчлалын лаборатор, онолын тест

    Үүлэн технологийн онолын суурь мэдлэг өгч, компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллаж сургах зорилготой.

    Ассемблер хичээлийн ерөнхий агуулга энэ хэсэгт бичигдэнэ.

    Обьект хандлагат технологийн үндсэн ойлголтуудыг судлах. С++ хэлийг ашиглан обьект хандлагат технологийн онцлогууудыг ашигласан програм бичиж сурах.

    Хийсвэр объект ба тэдгээрийн бүлэг болох олонлогийн онол, түүн дээрх хэллэгийн тухай ойлголт, логикийн үндсэн үйлдлүүд олонлогийн элементүүдийг дүрслэх графын онолыг судлан, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд хичээлийн зорилго оршино

    Компьютерийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болох системийн програмын онцлог, програмчлах үйл ажиллагааны асуудлууд, үндсэн ойлголтуудын талаар мэдлэгийг олгох.

    Өгөгдлийг зохион байгуулах хэлбэрүүд буюу өгөгдлийн бүтцүүдийн онцлогууд, үндсэн ялгаа болон тэдгээрийн бодит амьдрал дах хэрэглээг мэддэг, програмчлалдаа ашигладаг болох.

    Асуудалд суурилсан өгөгдлийн бүтцүүдийн талаархи ойлголтоо өргөтгөн мод, граф гэсэн хүндэвтэр өгөгдлийн бүтцүүдийг хэрхэн зохион байгуулахыг судлах, тэдгээрийг болон алгоритмын техникүүдийг ашиглан асуудлыг үр ашигтай, оновчтойгоор шийдэж чадах алгоритмуудыг боловсруулах мэдлэгтэй болох.

    Энэхүү хичээлийн зорилго нь дизайны хөгжлийн чиг хандлага, үйлдвэр ба үйлдвэржилтийн түүх, хөгжил, график дизайн дүрслэлийн үйлдвэрлэлийн шат, бүтэц, хавтгай зохиомжийн дүрсүүдийн хоорондын уялдаа холбоо, уран сайхны хэлбэр, хууль, өнгөний онол зэргийг бүрэн эзэмших, мөн график дүрслэлийн практик чадвартай болох юм.

    Энэхүү хичээлийн зорилго нь дэлхийн дүрслэх урлагийн үүсэл гарал, он тоолол, хөгжил хийгээд зуун зууны гайхамшигт шилдэг бүтээлүүдийн нууцаас болон шилдэг мастеруудын талаар зайлшгүй шаардлагтай мэдлэгийг эзэмшүүлнэ. Түүнчлэн тус хичээлийг судалсанаар урлагийн урсгал чиглэл, хоорондын ялгаануудыг таньж мэдэх онол, дадлага дээр хослуулан боловсруулах чадвартай болно. 

    Энэхүү хичээлийн зорилго нь Corel Draw X5 програм ашиглан мэдээллийн бичмэл зохиомжийн эмх цэгц ба нэгдмэл чанар; лого таних тэмдэгийн дүрслэл, номын чимэглэл,  уран сайхны текст бичих, дүрсийг тунгалагжуулах, шинээр зураг зурах, давхарга дижитал уран зураг амилахуй, лого хэрхэн зурах талаар зайлшгүй шаардлагтай мэдлэгийг эзэмшүүлнэ. Түүнчлэн тус хичээлийг судалсанаар байгууллага, аж ахуй нэгжийн фирмийн стиль зохиох, шошго, сав баглаа боодол, албан байгууллагын танилцуулга, ил захидал, карт, хуанли урлах, засварлах, зурганд гэрэл сүүдэр оруулах аргыг онол, дадлага дээр хослуулан зурж боловсруулахад оршино. Мөн вектор дүрслэлийн програм хангамжууд дээр ажиллах, мэргэжлийн түвшин вектор зураг зурах, засварлах, зурганд төрөл бүрийн эффект давхаргуудтай ажиллаж эх бэлтгэлийн загвар гаргах чадвартай болно.

    Энэхүү хичээлийн зорилго нь интерьер дизайны шинж чанар, харилцан үйлчлэл, ач холбогдлын талаарх ойлголт эзэмшиж, архитектур ба урлаг, эдийн засаг, норм дүрэм, барилгын функциональ схемийн талаар судалж интерьерийн проект боловсруулах бүрэн чадвартай болох. Интерьер дизайны түүх, дизайны онол, дүрслэх техник, тавилга деталиудыг судалж интерьерийн загвар боловсруулж 3DMax програмаар орон зайн дизайныг илэрхийлэх. 

    Техникийн олон улсын хэл, зураг төслийн мэдлэг чадвар, дадал нь дүрслэх техник дүрслэлийн суурь болдог учраас түүний хэлний суурь гэгдэх дүрслэх гоеметрийн хичээлээр дүрслэлийн онол, арга зүйг эзэмшүүлэн орон зайн төсөөллийг хөгжүүлэх. 

    Энэхүү хичээлийн зорилго нь оюутанд өөрийн бүтээлдээ 3Ds max програм ашиглан 3D модел хийх үндсэн зарчмын талаар зайлшгүй шаардлагтай мэдлэгийг эзэмшүүлэх. Түүнчлэн тус хичээлийг судалсанаар төрөл бүрийн 3D биет хийж гүйцэтгэх, гэрэл ба материал, материалын онцлог, модел идэвхижүүлэлт болон түүний  шинж чанар бүтцийг тодорхойлох тооцооллыг хийх мэдлэг олгоход оршино, мөн 3Ds max програм дээр ажиллах чадвартай болно. 

    Кредит:2

    FINAL TEST FOR BUSINESS ENGLISH STUDENTS (B2 level)

    The goal of this lesson: You will develop essential business communication skills, such as making presentations, taking part in meetings, negotiating, telephoning and using English in social situations.

    Introduction a la linguistique 

    this   course  aimed to study   general English on  practice

    The goal of this lesson:

    Simultaneous interpretation techniques

    Consequtive interpretation techniques

    Note-taking skills

    Хичээлийн зорилго: Олон улсын гадаад хэлний CEF стандартын B1 түвшний буюу япон хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р зэргийн түвшний мэдлэг олгох

    Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

     

    Б. Семинар, лабораторийн хичээл

    Долоо хоног

    Сэдэв

    Агуулга / тухайн сэдэвт багтах судлагдахууныг жагсаан бичнэ./

    Цаг

    1

    Цэцгийн соёл

    Уламжлалт баяр ёслолын талаарх агуулга бүхий эхүүд

    4

    2

    Уур амьсгал

    Цаг агаарын холбогдол бүхий үг хэллэг агуулсан эхүүд

    4

    3

    Орон сууц

    Орон сууц хөлслөхтэй холбоотой үг хэллэг, харилцан яриа

    4

    4

    Зам заах

    Орорн зй, байр заах үг бүхий эхүүд

    4

    5

    Өдрийн дэглэм

    Өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой үг хэллэг бүхий эхүүд, мэдээ

    4

    6

    Хэтэвчээ алдчихсан

    Таагүй явдал илэрхийлэх үг хэллэг бүхий эхүүд,харилцан яриа, мэдээ

    4

    7

    Барааны хэрэглэх заавар

    Бараа бүтээгдэхүүний хэрэглэх болон ашиглах заавар тайлбарлах

    4

    8

    Аялал жуулчлал

    Аялал жуулчлалтай холбоотой үг хэллэг бүхий эх, харилцан яриа

    4

    9

    Эрүүл хоол

    Эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой үг хэллэг бүхий эх, харилцан яриа

    4

    10

    Цаг агаарын урьдчилсан мэдээ

    Хур тундас, цаг агаарын мэдээ

    4

    11

    Аль нь ойрхон бэ

    Юмс үзэгдлийг жишин харьцуулах хэллэг бүхий эх, харилцан яриа, мэдээ

    4

    12

    Гадаадад сурч амьдрах

    Соёл хоорондын ялгаа, онцлогийг тусгасан эх, мэдээ, харилцан яриа

    4

    13

    Хоол бэлтгэх

    Хоол хийх арга, орц, хэрэглэх багаж төхөөрөмж илэрхийлсэн харилцан яриа, эхүүд

    4

    14

    Туршлага

    Туршлага, туршилт илэрхийлэх үг хэллэг, эх, харилцан яриа

    4

    15

    Эмчийн үзлэг

    Эмнэлэгийн анхан шатны тусламж авах, үзүүлэхэд шаардагдах үг хэллэг, харилцан яриа

    4

    Нийт дүн

    60

    Хичээлийн зорилтууд

    Мэдлэг

    • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р зэргийн сонсох, ярих мэдлэг
    • 1200 үг сурч эзэмших

    Чадвар

    • Илтгэл, тайлан, мэдээлэл сонсож ойлгох
    • Мэдээ сурвалжлага, уран сайхны кино үзэж ойлгох, агуулгыг илэрхийлж ярих

    Дадал

    • Нийтлэг сэдвийн хүрээнд бодол санаагаа ойлгомжтой, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй илэрхийлэх
    • Өөрийн бодол, сэтгэгдлийг бусадтай хуваалцах

    Хичээлийн зорилго:

    “СОЛОНГОС ХЭЛНИЙ СОНСОХ, ЯРИХ ДАДЛАГА /A2.1/”  TOPIK1/KN278/ хэчээлээр сурсан мэргэжлийн ангийн оюутнуудийг ахуйн амьдралд шаардлагатай энгийн сэдвийн хүрээнд хэлзүйн дүрэм, шинэ үг хэллэг, харилцан яриа, эх бичвэрт үндэслэн унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх дасгал хийснээр олж авсан мэдлэгээ тухайн сэдэвт гарсан нөхцөл байдалд зөв хэрэглэж сурах чадварыг эзэмшүүлнэ.Суурь үгийн сандаа 1000 үг нэмж эзэмшинэ.


    Хичээлийн зорилго:

     

    “СОЛОНГОС ХЭЛНИЙ СОНСОХ, ЯРИХ ДАДЛАГА /A1.1/”  TOPIK1/KN274/  хэчээлээр сурсан мэргэжлийн ангийн оюутнуудад өдөр тутмын хэрэглээний үг хэллэг, энгийн өгүүлбэр, хялбар агуулагтай богино хэмжээний эх бичвэр, төрөл бүрийн сэдвийг мэдлэгийн тївшинд зєв дуудлагаар унших зэрэг анхан шатны ерөнхий мэдлэг олгоход зориулагдана. 


    to determine your current level of skills and knowledge of English. This information determines the most appropriate courses for your enrollment.

    to determine your current level of skills and knowledge of English. This information determines the most appropriate courses for your enrollment.

    Англи хэлний түвшин тогтоох шалгалт 

    English for International relations

    The Listening test is 30 minutes long (plus 10 minutes transfer time) and covers four separate recordings. The Listening test is the same for both Academic and General Training tests.


    There are four sections:

    Section 1 is a conversation between two people set in an everyday context (e.g. a conversation in an accommodation agency).

    Section 2 is a monologue set in an everyday social context (e.g. a speech about local families).

    Section 3
     is a conversation between up to four people set in an educational or training context (e.g. a university tutor and student discussing an assignment).

    Section 4
     is a monologue on an academic subject (e.g. a university lecture).

     

    The goal of this lesson is:

     

     

    This course is dedicated to the students who are majoring in Psychology. 

    Students are able to learn the perspectives of general linguistics and its research methodologies applying in the research work putting theory into practice.

    This course is designed to help pre intermediate students to practice and acquire skills in expressing their knowledge in everyday context.

    Writing 60 minutes The Academic version includes two tasks. Topics are selected to be of general interest and suitable for test takers entering undergraduate or postgraduate studies or seeking professional registration

    Энэхүү хичээлийн зорилго нь ОУХ-ны чиглэлийн оюутнууд орчин үеийн ОУХ-нд буй болсон тулгамдаж асуудлуудын мөн чанар, түүхэн гарал үүсэл, улс төр, соёл, эдийн засаг, геополитикийн учир шалтгааныг онол, практикийн үүднээс тайлбарлаж сурахад чиглэгдэнэ.



    Магистрантуудын гадаад хэлний шалгалт 2018-2019 оны хичээлийн жил, намар

    Төгсөх курсийн магистрантууд өгөх гадаад хэлний шалгалт 

    Судалгааны арга зүй хичээлийг намар судалсан бүх мэргэжлийн 1 дүгээр түвшний магистрантууд өгөх улирлын дүн гаргах 50 онооны шалгалт

    Магистрын гадаад хэлний шалгалтыг дахин өгөх хүсэлтэй магиструудад зориулсан

    Магистрантуудын шалгалтууд